БЗД: “КОВИД-19”-ын эсрэг дархлаажуулалтад 4762 хүнийг хамруулав

361
BZD
"КОВИД-19"-ын эсрэг дархлаажуулалтад 4762 хүнийг хамруулав

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг вакцинаар эрсдэлт хүн амыг дархлаажуулах ажил 2-р сарын 23-ны өдрөөс эхэлсэн. Үүнээс хойш БЗД-ийн хэмжээнд нийт дөрвөн цэгээр дамжуулан дархлаажуулалтад 4762 хүнийг хамруулаад байна.

~”КОВИД-19″-ын эсрэг дархлаажуулалтад 4762 хүнийг хамруулав~

Тодруулбал, БЗД-ийн ЭМТ-ийн Зөвлөх Поликлиник, Нэгдсэн эмнэлэг, АШУҮИС-ийн Монгол-Япон сургалтын эмнэлэг, Улсын 2-р төв эмнэлэг гэсэн дөрвөн цэгт улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтэн, цагдаа, онцгой байдлын алба хаагчдыг вакцинжуулалтад хамруулсан.

Түүнчлэн өнөөдөр БЗД-ийн ЭМТ-өөс тандалтын 13 баг ажиллаж, 2021 оны 3-р сарын 8-ны өдөр батлагдсан тохиолдлуудын хавьтал болох 390 айлын 623 иргэнээс PCR шинжилгээний сорьц авчээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу