БЗД-ээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндэтгэл үзүүллээ

831
hogjliin-berhsheeltei-irged
БЗД-ээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндэтгэл үзүүллээ

Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас жил бүр дүүргийн 28 хорооны төлөөлөл болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлөөс амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой хөгжлийн бэрхшээлтэй 500 гаруй иргэний төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

~БЗД-ээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндэтгэл үзүүллээ~

Тус арга хэмжээнд дүүргийн Хөдөлмөр эрхлэлт нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн дарга Ц.Гүрдагва болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр дүүргийн Эрүүл мэндийн төвөөс үзлэг, оношилгоо хийлээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу