Богдын Музейн дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнд 13 хөшөө босно

996
bogd-muzei
Богдын Музейн дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнд 13 хөшөө босно

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар Богд хааны ордон музейн дэргэдэх Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгаж ажиллалаа.

Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр “Сензо” констракшн компани ажиллаж байгаа юм. Нийт 1.4 га талбайд тохижилт хийж байгаагаас 5615 ам метр явган хүний зам, 6320 ам метр зүлэгжүүлсэн талбай, 144 ам метр талбайд цэцгийн мандал байгуулах аж.

Мөн цэцэрлэгт хүрээлэнд наймдугаар Богд Жавзандамбын хөшөө, “Мөнх тэнгэрийн хүчин дор” баримал, “Цагаан шонхор” хэмээх эртний Монголын сүлд баримал, түүхэн олдворуудын дээжсээс бүрдсэн нийт 13 баримал сүндэрлэх юм байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу