Богд ууланд БААВГАЙ байж болзошгүй !

1926
Baavgai
Богд ууланд БААВГАЙ байж болзошгүй !

Сүүлийн үед баавгай суурьшлын бүс рүү орж ирэх, айлын мал руу дайрах тохиолдол гарах нь эрс нэмэгдсэн. Тодруулбал аав, хүү хоёр баавгайд бариулан, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг.

Үүний өмнө Хэнтий, Сэлэнгэ, дараа нь Төв, Дорнод аймгийнхнаас “Баавгай суурьшлын бүсэд орж ирэх боллоо” гэсэн мэдээлэл ирж, тухайн үед хүний амь насанд аюул учруулсан тохиолдолд баавгайг буудаж болно гэсэн зөвлөмж хүргүүлсэн.

Тэгвэл Ан амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн Богд уулын Их тэнгэрийн амны баруун урд, Зайсангийн амны зүүн урд хэсэгт баавгай явсан ул мөр, баавгайн баас илрүүлжээ.

 Богд ууланд алхаж, явган аялал хийж буй иргэд анхаарал болгоомжтой явахыг анхаарууллаа!

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу