“Бяцхан гуталнууд юуг өгүүлнэ вэ” жагсаал зохион байгууллаа

775
Byatshan-gutalnuud-yu-oguulne-we
“Бяцхан гуталнууд юуг өгүүлнэ вэ” жагсаал зохион байгууллаа

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Бяцхан гуталнууд юуг өгүүлнэ вэ” жагсаалыг зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд ахуйн ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэх зорилгоор хүүхдийн дуу хоолойг 300 гаруй гутлаар төлөөлүүлсэн байна.

~“Бяцхан гуталнууд юуг өгүүлнэ вэ” жагсаал зохион байгуууллаа~

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан эцэг, эхчүүдэд гэр, орон сууцныхаа галын аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд анхаарах шаардлагатай байгааг энэхүү жагсаалаар дамжуулан уриалсан юм гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу