Бүртгэл тооллогод хамрагдаагүй ГАЛТ ЗЭВСЭГ илрүүлжээ!

1062
galt-zewseg
Бүртгэл тооллогод хамрагдаагүй ГАЛТ ЗЭВСЭГ илрүүлжээ!

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн шалган нэвтрүүлэх цэгээр энэ сарын 18-нд дамжин өнгөрч буй “Тоёота ланд круйзер 200” маркийн тээврийн хэрэгслээс ан агнуурын зориулалттай “Ремигтон-700”, “Дарвинк” маркийн галт зэвсэг илэрчээ.

Үүнээс гадна Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтийн шалган нэвтрүүлэх цэгээр дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслийг энэ сарын 20-ны өдөр саатуулан шалгахад Баякаль БАРС “С-525” маркийн галт зэвсэг гарч ирсэн байна.

Энэ мэт хяналт шалгалтаар бүртгэл тооллогод хамрагдаагүй, гэрчилгээжүүлээгүй галт зэвсэг эзэмшсэн зөрчил удаа дараа илэрч байна. Иймд галт зэвсэг эзэмшигч иргэд өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа галт зэвсгийг харьяа нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагад бүртгүүлж, галт зэвсгийг гэрчилгээний хамт авч явах хуулиар олгогдсон үүргээ биелүүлэхийг цагдаагийн байгууллагаас уриалж байна.

Дашрамд хэлэхэд, галт зэвсгээ тооллогод хамруулахгүй бол Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 40.000, аж ахуйн нэгж байгууллагыг 400.000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгодог юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу