Вакцин хийх явуулын цэг ажиллана

458

Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөөвөрлөх, вакцинжуулалтын цэгийн ачааллыг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтыг хийх чиглэлийг холбогдох албаныханд өгсөн юм.

Энэ хүрээнд нийслэлийн болон Төрийн өмчийн байгууллагад ашигладаг том оврын 40 ширхэг автобусыг вакцинжуулалын явуулын цэг байдлаар тохижуулж бэлэн байдлыг хангажээ.

Эдгээр автобусуудын дэргэд вакцин хийлгэсэн иргэдийг ажиглах автобус дагалдах бөгөөд эрүүл мэндийн үзлэг, бүртгэл хийх, эмч ажилчид, иргэдэд тухтай байдлаар бүрэн тохижуулжээ.

Явуулын цэг нь вакцинжуулалт хийхээс гадна вакцинд хамрагдсан иргэдийг зөөвөрлөх байдлаар ажиллах юм.

Түүнчлэн, хүн ам ихтэй дүүргүүдийн хэсэгт болон алслагдсан хороодуудад вакцинжуулалтын цэг очиж ажиллах юм байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу