2019-12-06

Гавьяа байгуулсан Монгол залууд Австралийн “ЭР ЗОРИГ” одон олгоно

CHinges
Монгол залууд Австралийн "ЭР ЗОРИГ" одон олгоно

Австралийн Квийсланд мужийн Кайрнс хэмээх жижиг хотод байрлах “PACIFIC” нэртэй зочид буудалд нэгэн эмэгтэй долоон давхрын тагтнаас үсрэх гэж байхад нь Монгол залуу амийг нь аварчээ.

Тодруулбал, Австралийн Мельбурн хотноо мэдээлэл технологийн чиглэлээр магистраар сурч буй Т. Чингэс нь аялах зорилготой тус зочид буудалд байрласан байжээ. Эл явдал арван нэгдүгээр сарын 23-ны өдрийн 16-17 цагийн орчимд болжээ. Чингэсийг өрөөндөө орж ирээд амрах гэж байхад гэнэт хүчтэй юм унах чимээ дуулджээ. Дараа нь доор усан сангаас эмэгтэй хүмүүс чангаар орилж эхэлжээ.

Тэрээр тагт руугаа гарч харахад 2 давхрын тагтан дээр улаан өнгөтэй “Apple” утас унасан байжээ . Дээшээ хартал 7 давхрын тагтны гадна талд гараад зогссон үсрэхэд бэлэн хүн харагдсан байна.

~Гавьяа байгуулсан Монгол залууд Австралийн “ЭР ЗОРИГ” одон олгоно~

Т.Чингэс 5 давхарт байрлаж байсан учир цаг алдалгүй амийг нь аврахаар тагтаар дамжин гараас нь барьж амжжээ. Ингээд цагдаа, тусламж иртэл алдахгүй барьсаар байж. Ар араасаа хэцүү эгзэгтэй байдал үүссэн ч алдахгүй барьсаар эмэгтэйн амийг аварч чаджээ. Т.Чингэс тухайн мөчид хүч алдаад охиныг алдсан бол тэр охин шууд доошоо унах аюултай байж.

Гэтэл тэрээр эцсийн хүчээ шавхан охины амь насыг аварчээ. Амиа хорлохыг завдсан эмэгтэй 26 настай хар тамхинаас хамааралтай болсон тул ийм үйлдэл хийжээ. Тухайн үед ч хэрэглэсэн байсан төдийгүй “Би өнгөрсөн хүн надад хэн ч туслаж чадахгүй гэхээс өөр зүйл хэлээгүй байна”.

Одоогоор эмэгтэйн биеийн байдал сайн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Харин эмэгтэйн амийг аварсан Т.Чингэсийн эр зориг хүн чанарыг үнэлэн Австралийн засгийн газраас эр зоригийн одонгоор шагнах аа мэдэгджээ.