Гадаадын иргэдэд олгодог “О” визийн зөвшөөрлийг ЦАХИМЖУУЛАВ

648
O-angilal-viza
Гадаадын иргэдэд олгодог "О" визийн зөвшөөрлийг ЦАХИМЖУУЛАВ

Төрийн бус байгууллага, олон улсын хүмүүнлэгийн байгууллагын шугамаар ирэх гадаадын иргэдэд олгодог “О” ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгохоор шийдвэрлээд байна.

Уг цахим үйлчилгээ авахдаа интернэтийн сүлжээтэй газраас http://immigration.gov.mn/ холбоосоор Гадаадын иргэн, харьяатын газрын цахим хуудас руу нэвтэрч, үндсэн цэсний баруун дээд хэсэгт байрлаж буй ЦАХИМ ВИЗ хуудсаар болон

https://evisa.mn/ хаягаар шууд нэвтэрч, цахим зөвшөөрлийн хүсэлтээ ирүүлэх боломжтой аж.Энэхүү цахим үйлчилгээ нэвтэрснээс хойш “J”, “B”, “А”, “S1,S2” суралцах, олон удаагийн орох, гарах визийн зөвшөөрөл зэрэг нийт 5 мянга гаруй иргэний материалыг хүлээн авч шийдвэрлэжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу