Гал унтраах зориулалтын багаж хэрэгслүүд өглөө

1715
Gal-untraah-bagaj-heregsel
Гал унтраах зориулалтын багаж хэрэгслүүд өглөө

НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэст дүүргийн Засаг даргаас ой, хээрийн түймэр унтраах зориулалтын багаж хэрэгсэл болох 21 ширхэг үүргэвчит гал унтраагуур “Рело” хүлээлгэн өглөө.

Түймрийн голомтод үүрэг гүйцэтгэхдээ аврагч-гал сөнөөгчид нуруундаа үүрч, гар хошуу, шахуургыг ашиглан гал унтраах зориулалттай ба цээжний хэсгээр тайлж, түгжиж ашиглах юм.

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд алба хаагчид Богдхан уулын “Өвгөний ам”, “Кувейтийн ам”, “Түргэний ам”-уудад өдөр бүрийн 10.00-19.00 цагт байнгын үүрэг гүйцэтгэн, 24 цагийн хяналтын цэгийг Зайсангийн аманд байгуулан иргэдэд сэрэмжлүүлэг өгч, хяналт тавин ажиллаж байна.

гэж НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу