Гашуунсухайт боомтоор ӨМӨЗО руу зорчих шинэ чиглэл нээгдлээ

1137
gashuun-suhait-boomt-2019
Гашуунсухайт боомтоор ӨМӨЗО руу зорчих шинэ чиглэл нээгдлээ

“Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Гашуунсухайт-Ганц мод боомтоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээвэрлэлтийн үйлчилгээг энэ сарын 14-ний өдрөөс эхлүүлэх болсон.

Энэ хүрээнд үйлчилгээний цагийн хуваарь болон үнэ тарифыг танилцуулж байна:

Цагийн хуваарь:

– Өмнөговь аймгийн Ханбогд сумаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 08:30 цагт тогтмол гүйцэтгэнэ.
– БНХАУ-ын Халиут балгасаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 07:20 цагт тогтмол гүйцэтгэнэ.

Тээвэрлэлтийн зай: 275км
Тээвэрлэлтийн хугацаа: 06:40 минут

ХӨДЛӨХ ЦЭГ:
– Монголын талаас :Өмнөговь аймгийн Ханбогд сум
– Хятадын талаас: Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас

ТАРИФ:
– Монголын талаас: Том хүн 48,000₮ Хүүхэд 24,000₮
– Хятадын талаас: Том хүн 120 юань Хүүхэд 60 юань

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу