Гурвалжингийн хос гүүрийн урдаас хойшоо чиглэсэн хөдөлгөөнийг 04-р сарын 22-27 хүртэл хаана

690
zam-haana
Гурвалжингийн хос гүүрийн урдаас хойшоо чиглэсэн хөдөлгөөнийг 04-р сарын 22-27 хүртэл хаана

Гурвалжингийн хос гүүрийн урдаас хойшоо чиглэсэн хөдөлгөөнийг 2020 оны 04 дүгээр сарын 22-27-ны өдрийн хооронд түр хаана.

Тодруулбал Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ажилчны гудамжинд байрлах Гурвалжингийн хос гүүрийн зүүн талын гүүрийн хэсэгт том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байдгаас шалтгаалан хэв гажилтын заадасд эвдрэл гарсан тул 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 22:00 цагаас 04 дүгээр сарын 27-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэв гажилтын заадас засварын ажлыг хийж гүйцэтгэнэ.

Засварын хугацаанд гүүрийг бүрэн хаахгүй, сөрөг хөдөлгөөнөөр хөдөлгөөн зохион байгуулалтыг хийх тул эрхэм жолооч та замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу