Гурван удаагийн тусгай үүргийн нислэгээр 807 иргэн эх орондоо ирнэ 

816
tusgai-uurgiin-onogts
Гурван удаагийн тусгай үүргийн нислэгээр 807 иргэн эх орондоо ирнэ 

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар тусгай үүргийн нислэгээр бусад улсаас Сөүлээр дамжиж байгаа буюу транзитаар ирэх иргэдийг татан авах бол 05 дугаар сарын 01-нд БНСУ-аас хүндэтгэн үзэн шалтгааны улмаас эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн иргэдийг эх орондоо авчирна.

Эхний буюу дөрөвдүгээр сарын 30-ны Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр 7 улсаас 273 зорчигч, тавдугаар сарын 1-ний Сөүл-Улаанбаатарын нислэгээр БНСУ-д байгаа 271 зорчигч, тавдугаар сарын 2-ны Франкфурт-Улаанбаатарын транзит нислэгээр 13 улсаас 263 зорчигч ирэх юм.

~Гурван удаагийн тусгай үүргийн нислэгээр 807 иргэн эх орондоо ирнэ ~

Өндөр настан, эрүүл мэндийн шалтгаантай, хөгжлийн бэрхшээлтэй, бага насны хүүхэдтэй, жирэмсэн гэсэн үндсэн таван шалгуураас гадна иргэдийн хүсэлт оюутнуудын нөхцөл байдлаас шалтгаалаад оюутнуудыг энэ удаагийн нислэгт хамруулж байна.

Мөн БНСУ-ын Хууль зүйн яамнаас визийн хугацаа хэтрүүлээд саатуулах байранд байгаа 33 иргэн, өршөөлийн аянд хамрагдаж байгаа 200 гаруй иргэнээсээ татан авах хүсэлтийг харгалзан нэрсийг гаргасан гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу