Гэр хороолол дахь хамгийн том ногоон байгууламж СХД-ийн “Толгойт” бүсэд сүндэрлэнэ

1229
tsetserlegt-hureelen-songino-hairhan
Гэр хороолол дахь хамгийн том ногоон байгууламж СХД-ийн “Толгойт” бүсэд сүндэрлэнэ

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт “Цагдаа” толгой орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулах ажил хийгдэж байгаа бөгөөд одоогоор цэцэрлэгт хүрээлэнгийн хашаа, явган хүний замын тохижилтын ажил эрчимтэй хийгдэж байна.

Энэ талаар Нийслэлийн засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх,

“Нийслэлийн алслагдсан бүсүүдэд иргэдэд зориулсан амарч, зугаалах орчин бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай. Тиймээс дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн болон ногоон байгууламж бүхий талбай байгуулахад анхаарч байгаа. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил хийгдэж байна.

~Гэр хороолол дахь хамгийн том цэцэрлэгт хүрээлэн Сонгинохайрхан дүүрэгт баригдаж байна~

Цаашид Нийслэлчүүдийнхээ эрүүл ая тухтай орчинд амьдрах эрхийг хангасан орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд цэцэрлэгт хүрээлэн байгуулах болон бусад энэ чиглэлийн олон ажлыг хийж хэрэгжүүлэхийг зорьж байна”гэв.

Уг цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноор СХД-ийн “Толгойт” бүсэд чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламж, дугуйн зам, чийрэгжүүлэлтийн талбай нэмэгдэж иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой болох юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу