Г.Батхүү агсны гэр бүлийнхэнд хуурамч мэдээлэл өгч, 15 сая төгрөг авчээ!

723
bathuu-agsan
Г.Батхүү агсны гэр бүлийнхэнд хуурамч мэдээлэл өгч, 15 сая төгрөг авчээ!

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас Г.Батхүү агсны амь нас хохирсон хэрэгтэй холбоотой хэргийн шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга П.Эрдэнэбилэг “УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь нас хохирсон хэргийн өмгөөлөгч Ж.Батхуяг өнгөрсөн сарын 22-нд мэдээлэл хийсэн.

Тэрбээр мөрдөн шалгах ажиллагааны баримтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд задруулсан. Ингэхдээ зарим бодит бус мэдээллийг өгсөн. Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан үйлдэл гаргасан.

~Г.Батхүү агсны гэр бүлийнхэнд хуурамч мэдээлэл өгч, 15 сая төгрөг авчээ!~

Тэрбээр гар утсанд хийсэн шинжилгээний дүгнэлт, шүүхийн шинжилгээний дүгнэлт, хохирогчийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээдээс ирүүлсэн мессеж зэргийг прокурорын зөвшөөрөлгүйгээр олон нийтэд задруулсан. Цагдаагийн байгууллагаас энэ үйлдэлтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэл нээж ажиллаж байна.

Хохирогчийн ар гэрийнхэнд 13 секунтын бичлэг байгаа гэж мессеж ирүүлсэн асуудал бий. Г гэгч энэ мэдээллийг хуурамчаар үйлдэн хохирогчийн ар гэрийнхнээс 15 сая төгрөг авсныг 2019 оны тавдугаар 28-ны өдөр тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Г гэгчийг нийт зургаан удаагийн үйлдлээр бусдаас 269 сая төгрөг залилсан хэрэгтэй холбогдуулан шалгаж, шүүх рүү шилжүүлсэн. Одоогоор 13 секунтын бичлэг байгаа эсэх нь тодорхойгүй байна” гэлээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу