Г.Занданшатар: Казах түмэн ямагт миний хүндэтгэлийн хойморт байдаг

768
zandanshatar-kazakh
УИХ-ын дарга Г.Занданшатар

Өвгөдөөс өвлөсөн заншил, ёсоо түмэн зуунаар өвлөж хахир хатуу цагийг өнтэй давж, урин хавартай золгосны Нарны баяр буюу Наурызын баяр өнөөдөр /2021-03-22/ тохиож байгаа билээ.

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн цахим хуудаснаа,

Нарны баяр-Наурызыг тохиолдуулан казах түмнийхээ төлөөлөлтэй уулзаж, баярын мэндчилгээ дэвшүүллээ. Аав маань Атрын хоёрдугаар аянаар Чандганы САА-д Казахуудтай мөр зэрэгцэн ажиллаж, үр бүтээлтэй хөдөлмөрлөж байсан. Казахууд аавд маань маш хүндэтгэлтэй ханддаг. Аавыг хүндэлдэг хүмүүсийг ашид мөнх хүндэлж бай гэсэн үг байдаг. Тиймээс Казах түмэн ямагт миний хүндэтгэлийн хойморт байдаг билээ” хэмээжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу