ДАРХАН: Охид асуудлаа ярилцах “ОХИДЫН ӨРӨӨ”-тэй боллоо

563
ohidiin-oroo-darhan-hongor-sum
Охид асуудлаа ярилцах “ОХИДЫН ӨРӨӨ”-тэй боллоо

Өсвөр насны охидод тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх, тэдэнд сургалт нөлөөллийн ажлаар дамжуулан мэдлэг мэдээллийг нэг цэгээс олгох зорилготойгоор Дархан-Уул аймаг Хонгор сумын 14 дүгээр сургуулийн байранд “Охидын өрөө”-г тохижуулан ашиглалтад оруулсан байна.

“Охидын Шивнээ” төслийн хүрээнд хийгдэж байгаа энэхүү өрөөг аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан Хонгор сумын ЗДТГ, Хонгор сумын 14 дүгээр сургуультай хамтран ашиглалтад оруулж байгаа аж.

~Охид асуудлаа ярилцах “ОХИДЫН ӨРӨӨ”-тэй боллоо~

Охидын өрөөгөөр дамжуулан өсвөр насны охидод дараах сургалт, нөлөөллийн ажлыг үе шаттайгаар явуулна. Үүнд:

-Нөхөн үржихүйн эрүүл мэнд
-Өсвөр үеийн сэтгэлзүйн онцлог
-Гэр бүл төлөвлөлт, хувь хүний хөгжил чиглэлтэйгээр явагдах ажээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу