Дархан хотод “TEDx” Олон Улсын үйл ажиллагаа болно

1114
tedx-darkhan-2019
Дархан хотод "Tedx" Олон улсын үйл ажиллагаа болно

Дархан хот байгуулагдсаны 58 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газраас Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран олон улсын лиценз бүхий TEDx үйл ажиллагааг зохион байгуулах албан ёсны эрхээ хүлээж аваад байна.

TEDx нь дэлхийн томоохон хотуудад жил бүр зохион байгуулагддаг, бусдад үнэ цэнэтэй санаа түгээх зорилготой үйл ажиллагаа юм.

TED нь анх Технологи Энтертайнмент Дизайны салбарынхан чуулж ололт амжилтаа хуваалцдаг үйл ажиллагаа байсан бөгөөд 2001 оноос салбар салбарын манлайлагч нар чуулдаг индэр болсон билээ. TED нь шинэчлэгдэн өөрийн илтгэлүүдээ нийгмийн сүлжээнд тависан цагаас эхлээд дэлхийг байлдан дагуулж байгаа бөгөөд илтгэгч нь салбар салбарын шилдгүүд байдгаас гадна тэдгээр илтгэгчид өөрсдийн бизнесийн санаа, туршлага, ололт амжилтаа бусадтай хуваалцдагаараа онцлог.

Салбар салбарын мэргэжилтнүүдийн алдаа оноо, амжилт бүтээл, цахиур хагалах өөрчлөлт, цуурай болох дуу хоолой нь залуус биднийг эрчилж, илүү ихийг бүтээхийг уриалан дуудах зорилготой юм.

Энэ жилийн хувьд “The Big Q” буюу Онцлох Асуулт хэмээх сэдвийн дор 2019 оны 10 дугаар сарын 12-нд Залуучууд театрт зохион байгуулагдахаар болсон байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу