ДОРНОД: Монгол дайчдын хөшөөнд цэцэг өргөв

516
Dornod
Монгол дайчдын хөшөөнд цэцэг өргөв

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 99 жилийн ойг тохиолдуулан Дорнод аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга М.Бадамсүрэн “Монгол дайчдын хөшөө”-нд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэн мөнхийн галыг асаалаа.

Тэрээр “Өнөөдөр бид монгол цэргээрээ бахархах ёстой. Учир нь бидний амьдарч буй газар нутаг ямар үнэ цэнээр олдсон бэ гэдгийг мартах учиргүй, одоо ч зоригт хөвгүүд маань дэлхийн халуун цэгт энхийг сахиулах үүргийг гүйцэтгэж байна. Иймээс ирээдүй болсон багачуудад цэрэг эх орон ч хүмүүжлийг төлөвшүүлэхэд онцгой анхаарал хандуулах ёстой. Төрийн цэргийн байгууллагын нийт ажилтан, алба хаагчид болон бэлтгэл үүрэгтнүүддээ энэхүү түүхэн тэмдэглэлт өдрийн мэндийг хүргэж байна” гэв.

Одоогоос 99 жилийн өмнө 1921 оны гуравдугаар сарын 18-нд Их жанжин Д.Сүхбаатарын удирдсан Ардын цэрэг Хиагтыг чөлөөлсөн түүхт өдөр. 2011 онд Монгол Улсын Их Хурлаас “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар жил бүрийн энэ өдрийг “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу