Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн /2019.11.07/ хуралдаанаар дээрхи санал дэмжигдсэн байна. Мөн ажлын өдрийн өглөө, оройны цагаар тээврийн буюу бидний нэрлэж сурснаар ачааны машин явуулахыг хориглох турай ч санал дэмжигджээ. Энэхүү саналыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ойрын хурлаар хэлэлцүүлэх болов гэж НИТХ-аас мэдээллээ. Энэ журам батлагдсан тохиолдолд:
Даваа гарагт 1,6,3,8
Мягмар гарагт 2,7,4,9
Лхагва гарагт 3,8,5,0
Пүрэв гарагт 4,9,1,6
Баасан гаригт 5,0,2,7-оор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцохгүй юм байна. Өөрөөр хэлбэл таны дугаар 55-55 бол Лхагва , Баасан гарагт замын хөдөлгөөнд оролцохгүй байхаар шинэ төсөлд тусгагджээ. Тэгснээрээ замын хөдөлгөөний түгжрэлийг 25-30 хувь бууруулах боломжтой гэсэн судалгааг мэргэжилтнүүд гаргасан байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу