ДЭМБ-ын тэргүүн, доктор Тедрос Адхоном Гебресуэс “COVID-19” цар тахлын аюул илүү бодит болж ирснийг анхаарууллаа.

Швейцарын Женев хотноо ням гаригт болсон ДЭМБ-ын ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр тэрээр “Вирусийн халдвар маш олон оронд тархаж, нөхцөл байдал хамгийн муу хэмжээнд хүрлээ. Энэ вирус хэнд ч өршөөл үзүүлдэггүй. Дэлхийн орнууд зөвхөн урьдчилан сэргийлэх, хөл хорих арга хэмжээг тууштай, үр дүнтэй хэрэгжүүлээд зогсохгүй зүрх сэтгэлээсээ тэмцэх хэрэгтэй. Халдварын тархалтын гинжин хэлхээг тасдах ганц боломж нь тохиолдлуудыг тодорхойлж, тусгаарлан, тандалт хийх замаар ойрын хавьтлуудыг олж илрүүлэх юм. БНХАУ болон БНСУ зэрэг улсуудын вирусийн дэгдэлттэй тэмцсэн туршлагууд нь дэлхий дахин юунд ч оройтоогүй болохыг гэрчилж байна. Тоглоомын дүрэм маш энгийн. Ердөө л бууж өгөхгүй байх. Гэхдээ ялахын тулд аль чадахаараа илүү шуурхай, цогц, хүчтэй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нь чухал. Зүрх сэтгэлээ бүрэн дайчлаагүй арга хэмжээнүүд нь вирусийн тархах замд хаалга нээж өгч байгаагаас ялгаагүй” гэсэн юм.

Дэлхийн хэмжээнд даваа гаригийн байдлаар “COVID-19”-ын халдвар авсан батлагдсан 721412 тохиолдол, 33956 нас баралт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар 536452 идэвхтэй халдвар авсан тохиолдлууд байгаагийн 95 хувь буюу 509663 өвчтөний биеийн байдал хөнгөн, 5 хувь буюу 26789 өвчтөний биеийн байдал хүнд болон ноцтой хэмжээд хүрчээ. Харин Уханьд анхны халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш дэлхийн хэмжээнд 184960 өвчний түүх хаагдсанаас 82 хувь буюу 151004 өвчтөн эдгэсэн бол үлдсэн 18 хувьд нас баралт гарчээ. Сүүлийн дөрвөн өдрийн турш нэг өдөрт шинээр халдвар авч байгаа тохиолдлуудын тоо дэлхийн хэмжээнд 60000 даваад байна.

Обобщение: Коронавирус прописывает миру режим самоизоляции

 Эх сурвалж: WHO.int, worldometers.info 

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу