Дээлтэй ах “ном”-ын худалдаагаа зогсоожээ

1070
deeltei-ah-nom-zardag
Дээлтэй ах "ном"-ын худалдаагаа зогсоожээ

Төв шуудангийн зүүн талаар 30 орчим жил номын худалдаа эрхэлсэн Н.Баасандорж буюу дээлтэй ахыг танихгүй нийслэлийн иргэн байхгүй биз ээ.

Амьдралынхаа 30 орчим жилийг номтой нөхөрлөн өнгөрүүлж, хотын гудамжаар алхах залууст номын үнэ цэнийг үлгэрлэн яваа эрхэм юм.

Харин Н.Баасандорж гуай өнгөрсөн сарын 13-наас эхлэн номын худалдаагаа зогсоосон бөгөөд онлайн худалдаа эхлүүлэх юм байна.

Дээлтэй ахын ном зарж эхэлсэн түүх их сонирхолтой. Тэрээр зах зээлийн үeд ном биш талх зарж эхэлсэн гэдэг. Улмаар талхаа зөвшөөрөлгүй зарж байгаад баригдан,  заруулж байсан худалдагчаа давхар торгуульд унагаж явсан удаатай гэнэ. Торгууль шийтгэлд унасан хүн шарандаа хуулийн ном уншиж, судлаад номонд дурласан түүхтэй аж.

Дашрамд Н.Баасандорж гуайн өдөр тутамдаа өмсдөг үндэсний хувцас, дээлийг гэргий нь урладаг гэнэ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу