Өдөр бүрийн 11:00 цагт Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ /2020-05-08/
Мэдээлийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү,
“Өчигдөр гурван лабораторид нийт 44 хүнд шинжилгээ хийгдсэн. Үүнээс хоёр нь сэжигтэй тохиолдол байсан. Өмнөговь аймагт тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлоос коронавирус илрээгүй. Харин V сарын 3-нд Франкфуртийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.
~ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнээс КОВИД-19 илэрлээ~
Ингээд батлагдсан тохиолдол манай улсын хэмжээнд 42 боллоо. Үүнээс эдгэрч гарсан 13, эмчлэгдэж байгаа 29 тохиолдол байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдал хэвэндээ, тогтвортой байгаа. Тандалтын зорилгоор хийсэн шинжилгээнүүдэд коронавирус илрээгүй” хэмээв.