Д.Сэржмядаг охиныг хайх ажиллагаа үргэлжилж байна!

910
serjmyadag-ohin
Замын-Үүдээс алга болсон Д.Сэржмядаг охиныг хайх эрлийн ажиллагаа хийгдэж байна

ЦЕГ-аас 2019 онд Монгол Улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал болон олон нийтийн анхааралд өртсөн гэмт хэргийн шийдвэрлэлтийн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн.

Энэ үеэр Дорноговь аймагт алга болсон Д.Сэржмядаг охины хэрэг дээр ЦЕГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаад тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа гэв.

~Д.Сэржмядаг охиныг хайх эрлийн ажиллагаа хийгдэж байна!~

Түүнчлэн өнгөрсөн хугацаанд энэ хэрэгтэй холбоотойгоор нийт 550 иргэнээс мэдүүлэг авч, 32 мянган иргэн, 1000 тээврийн хэрэгслийн лавлагаа, мэдээллийг шалгаснаас гадна шаардлагатай бүх үйл ажиллагааг явуулжээ.

Үүнээс гадна дээрх хэргийг шалгах явцад бага насны хүүхдийг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ хангасан зургаан хэргийг нөхөн илрүүлснээс дөрвийг нь шүүхэд шилжүүлжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу