Жирэмсэн эхчүүд эмнэлгийг үйлчигээг чирэгдэлгүй авдаг боллоо

1133
jiremsen-eej
Жирэмсэн эхчүүд эмнэлгийг үйлчигээг чирэгдэлгүй авдаг боллоо

“Жирэмсний хяналт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний журам”-ыг хэрэгжүүлэн ажиллахыг дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд үүрэг болгосон юм.

Энэ дагуу НЭМГ-ын ажлын хэсэг нийслэлийн найман дүүрэгт хяналт, үнэлгээ хийсэн бөгөөд Эрүүл мэндийн төвийн удирдлага, үйлчлүүлэгч болон эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд зохион байгуулж буй “Жирэмсний хяналт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн нэг цэгийн үйлчилгээ”-ний хүрээнд эмэгтэйчүүд, жирэмсний дотрын кабинетийг бие даан ажиллуулж, ЭХО болон лабораторийн шинжилгээг нэг цэгт төвлөрүүлжээ.

Ингэснээр жирэмсэн эхчүүдийн шинжилгээ өгөх хугацаа 2-5 хоногоор багасч, эх нярайн үндсэн үзүүлэлт сайжирсан нааштай үр дүн гарч эхлээд байна. Түүнчлэн жирэмсэн эх, эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос хүлээгдэл чирэгдэлгүй, чанар хүртээмжтэй, ээлтэй орчинд цогц байдлаар үзүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу