Зам ашигласан төлбөр нэмэгдэхийг эсэргүүцсэн “Машинтай жагсаал” 18:00 цаг хүртэл үргэлжилнэ

1175
mashintai-jagsaal
Зам ашигласан төлбөр нэмэгдсэнийг эсэргүүцсэн "Машинтай жагсаал" 18:00 цаг хүртэл үргэлжилнэ

Авто зам ашигласны төлбөр нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэн Б.Цэгмид, “Босоо Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан нар болон “Үнэн ба зөв” намын гишүүд, МАХН-ын гишүүд хамтран өнөөдөр /2019-12-09/ автомашинтай жагсаал зохион байгуулж байна.

Өөрөөр хэлбэл төсвийн алдагдлыг ард түмэнд үүрүүлэх гэж байна гэсэн утга бүхий энэ жагсаал замбараагүй явагдаснаас үүдэлтэйгээр замын хөдөлгөөнд ихээхэн саад учирч байгааг холбогдох албаныхан мэдээллээ.

Жагсаал, цуглаанд оролцогч нар Замын хөдөлгөөний дүрмийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, бусад хөдөлгөөнд оролцогч нарын чөлөөтэй зорчих хөдөлгөөнд саад учруулж байна.

~Зам ашигласан төлбөр нэмэгдсэнийг эсэргүүцсэн “Машинтай жагсаал” 18:00 цаг хүртэл үргэлжилнэ~

Тухайлбал, хоёр эгнээ замын 1,2 дугаар эгнээг хааж зогсох, санаатайгаар ард иргэдийг бухимдуулж, зохиомол түгжрэл саатал үүсгэх оролдлогыг автомашинтай жагсагчдын зүгээс гаргаж байна.

Мөн жагсагчид жагсаал цуглаан хийх зөвшөөрлөөр тухайн авто замыг хаах эрхтэй гэх зэргээр иргэдэд буруу ташаа мэдээлэл хүргэж байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар замын хөдөлгөөнд оролцогч иргэд замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн зорчиж байгаа тохиолдолд цагдаагийн байгууллагаас хамгаалалтад авч, урсгал чиглэлийг түр өөрчилснөөс бусад замд иргэд чөлөөтэй зорчих эрхтэй байдаг.

Мөн ажил, сургуулиасаа хоцорч байгаа иргэдээс гомдол санал тасрахгүй байна. Өөрөөр хэлбэл жагсаалыг нэг эгнээгээр явуулах шаардлагыг иргэд тавьж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу