“ЗАСАГЛАЛД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧДИЙН ОРОЛЦОО-2020” хөтөлбөр эхэллээ

1194
zasaglald-zaluu-setguulch
"ЗАСАГЛАЛД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧДИЙН ОРОЛЦОО-2020" хөтөлбөр эхэллээ

Щвейцарын хөгжлийн агентлаг, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо II” төсөл нь Бодлогод залуусын хяналт ТББ-тай хамтран “Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо” хөтөлбөрийг 2018 оноос эхлэн 4 дэхь удаа хэрэгжүүлэх гэж байна.

Энэ хөтөлбөр нь засаглалын асуудлаар мэргэшсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай сэтгүүлчдийг нэмэгдүүлэх, тогтвортой үйл ажиллагаа бүхий зохион байгуулалттай бүтцийг бий болгох, дэмжих зорилготой юм.

“Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо-2020” хөтөлбөр 2020 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Хөтөлбөрийн хүрээнд засаглал, иргэдийн оролцоо, хууль, эрх зүйн хүрээнд чадавхжуулах сургалт, ур чадварын сургалт, зочин лекц, багаар бүтээл туурвих зэрэг цогц үе шат бүхий чадавхжуулах үйл ажиллагаануудад оролцогчид хамрагддаг бөгөөд ихэнх үйл ажиллагаа Бямба, Ням гарагуудад зохион байгуулагддагаараа онцлог юм.

Хөтөлбөрийн хамрах хүрээ: Засаглал, иргэний оролцо

~”ЗАСАГЛАЛД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧДИЙН ОРОЛЦОО-2020″ хөтөлбөр эхэллээ~

оны чиглэлээр сэтгүүл зүйн бүтээл туурвих хүсэлтэй залуус (өмнө нь сэтгүүл зүйн чиглэлээр ажиллаж байсан туршлагыг харгалзана.)

Дотоодын их, дээд сургуулиудад сэтгүүл зүйн чиглэлээр сурч буй төгсөх курсын оюутнууд- Сэтгүүл зүйн мэргэжлээр хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй 5 хүртэлх жилийн ажлын туршлагатай залуу сэтгүүлчид өргөдлөө ирүүлэх боломжтой.

Хугацаа: Цахим өргөдлийг 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийг дуустал хүлээн авна.

Ярилцлагыг 2020 оны 2 дугаар сарын 5,6-ны өдөр зохион байгуулна. (Ярилцлагад тэнцсэн оролцогчдод цагийг утсаар мэдэгдэнэ.)

Хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээг 2020 оны 2 дугаар сарын 7-ний өдөр зохион байгуулна. Хөтөлбөр 2 дугаар сарын 8-ны өдрөөс 4-р сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх ба Бямба, Ням гарагуудад сургалт, лекцүүдийг зохион байгуулна.

Холбоо барих: [email protected] болон 9603-4774, 907000-95 утсаар холбогдоно уу.

Өргдөлөө илгээхийг хүсвэл дараах холбоосоор орно уу.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу