2020-02-10

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

orniin-zurhai
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2020 оны хоёрдугаар сарын 10. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Өвлийн адаг улаагчин үхэр сарын Билгийн тооллын 16. Сумъяа гараг. Их морь одтой, есөн улаан мэнгэтэй харагчин хонь өдөр.

Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Огторгуй

Өдрийн наран 8 цаг 08 минутад мандан, 18 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

~Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй~

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх,мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.