МУГТ Н.Төгсцогт анхны ялагдлаа хүлээв

796
tulaanch-Togstsogt
МУГТ Н.Төгсцогт анхны ялагдлаа хүлээв

Мэргэжлийн боксын WBC холбооны ээлжит тулаанууд өчигдөр буюу /2020.02.09/ АНУ-ын Пеннсилвани мужийн Аллентаун хотын “PPL Center”-т зохион байгуулагдлаа.

Энэ үдшийн хамгийн оргил тулаан болох WBC холбооны хөнгөн жингийн дэлхийн аваргын бүсний төлөө Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт болон “WBC” холбооны хөнгөн жингийн дэлхийн аваргын бүсийг хамгаалагч Гари Рассель Жр. нарын хооронд болж, өндөрлөлөө.

12 үе үргэлжилсэн ширүүхэн тулааны эцэст шүүгчдийн саналаар Гарри Рассель Жр. ялж WBC холбооны хөнгөн жингийн дэлхийн аваргын бүсээ хамгаалж байна.

Н.Төгсцогт нь мэргэжлийн боксын ертөнцөд 11 тулаан хийж нэг ч удаагийн ялагдалгүйгээр 11 удаа ялалт байгуулаад байсан. Ийнхүү тэрбээр мэргэжлийн боксын ринг дэх анхны ялагдлаа хүлээж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу