Зуунмод-Манзушир чиглэлийн 7км автозамын ажил эхэллээ

662

Төв аймгийн Манзушир хийдийг соёл, шашин, аялал жуулчлалын цогцолбор болгох төсөл хэрэгжиж байгаа талаар албаныхан хэлж байна. Уг төслийн хүрээнд Зуунмод-Манзушир чиглэлийн долоон км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг эхлүүлжээ.

~Зуунмод-Манзушир чиглэлийн 7км автозамын ажил эхэллээ~

Авто замын ажлын гүйцэтгэгчээр “Ялгуусан” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Төв гэрэл” ХХК ажиллаж нэг жилийн хугацаанд ашигллатанд бүрэн хүлээлгэж өгөх юм байна.

Зуунмод-Манзушир чиглэлийн долоон км авто зам нь долоон см зузаан хатуу хучилттай үүнээс эхний 2.35 км нь 30 см цементээр бэхжүүлсэн суурьтай юм. Мөн гэрэлтүүлэг болон 4.9 км явган хүний замтай хийгдэж байгаагаараа онцлогтой.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу