Нийслэлд өнөөдөр /2021-03-17/ “COVID-19”-ийн халдвар илрүүлэх шинжилгээг 11 цэгт авч байна.
Энд Баянгол дүүрэгт 13 дугаар сургууль, Баянзүрх дүүрэгт 2 байршилд буюу 48 болон 69 дүгээр сургуульд, Сонгинохайрхан дүүрэгт мөн 2 байршилд буюу 62 болон 67 дугаар сургууль дээрх цэгүүд орж байна.
- Сүхбаатар дүүргийн 31,
- Хан-Уул дүүрэгт 18 дугаар сургууль,
- Чингэлтэйд 50 дугаар сургууль,
- Багануур дүүрэгт Халдвартын тасагт,
- Налайхад амбулаторийн хуучин байранд,
- Багахангайд Эрүүл мэндийн төвд тус тус авах талаар ЭМЯ-наас мэдээллээ.
Шинжилгээ авах цэгүүд нь зөвхөн цаг авсан иргэдэд үйлчлэх аж.