Хөвсгөл аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлав

584
howsgol-hodolgoon-hyazgaarlaw
Хөвсгөл аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлав

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 12-р хуралдаан болж, Цэцэрлэг сумын 6 иргэний Мөрөн суманд хийсэн РСR шинжилгээний хариу эерэг гарсан тул аймгийн хэмжээнд орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 20-ны өдөр хүртэл хязгаарлалаа.

Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл түр зогсоох шийдвэрийг гаргалаа.

Хязгаарлалтын хугацаанд батлагдсан тохиолдолтой ойр харьцсан иргэд Мөрөн сум болон бусад суманд зорчсон байж болзошгүй тул тархалтыг хумих зорилготой юм. Хөвсгөл аймагт РСR шинжилгээг өчигдрөөс эхлэн хийж байгаа учраас эхний шинжилгээнүүдийг баталгаажуулахаар Орхон аймагт явуулсан бөгөөд хариу өнөөдөр гарна.

Эрсдэл өндөр байгаа энэ үед хүн бүр хариуцлагатай байж, гадуур гаралгүй амны хаалтыг тогтмол зүүж, Эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмж чиглэлийг мөрдөн ажиллахыг аймгийн Шуурхай штабаас анхаарууллаа.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу