“Инчион” нисэх буудалд зорчигчдын халууныг 3 шатлалаар хэмжиж байна

964
niseh-buudal
"Инчион" нисэх буудалд зорчигчдын халууныг 3 шатлалаар хэмжиж байна

БНСУ-ын Онцгой байдлын комиссын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу “Инчион” олон улсын нисэх буудалд зорчигчдын халууныг хэмжиж эхэллээ. Коронавирусний халдвартай холбогдуулан “Инчион” олон улсын нисэх буудлаар зорчиж буй иргэдийн биеийн халууныг дараах гурван шатлалаар хэмжих арга хэмжээг 2020 оны гуравдугаар сарын 5-ны өдрөөс эхлүүллээ.

1.”Инчион” ОУНБ-ын терминалд орох хаалга
2.Хилийн шалган нэвтрүүлэхийн өмнөх хэсэг
3.Онгоцонд суухын өмнө

Нэгдүгээр шатны шалгалтаар зорчигчийн биеийн халуун 37.5 хэмээс дээш гарсан тохиолдолд онгоцны буудлын шинжилгээний төвд анхан шатны шинжилгээ өгөх ба шалган нэвтрүүлэх хэсэгт биеийн халууныг дахин хэмжихэд халуун 37.5 хэмтэй байвал зорчих орны хүсэлтийн дагуу онгоцонд суулгахаас татгалзаж болох бөгөөд билетийг цуцлах ажээ.

АНУ, БНХАУ, Арабын Нэгдсэн Эмират Улс гурав дахь шатлал буюу зорчигчийг онгоцонд суулгахаас өмнө биеийн халууныг хэмжих хүсэлтийг гаргасан бөгөөд энэ шалгалтаар халуунтай тохиолдолд онгоцонд суулгахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Гадаад харилцааны яам

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу