Иргэдийн хамгийн ихээр алхдаг Богд уул орчимд АМРАЛТЫН ЦЭГ байгуулж, тохижуулна

598
Иргэдийн хамгийн ихээр алхдаг Богд уул орчимд АМРАЛТЫН ЦЭГ байгуулж, тохижуулна

Богд уулын Баруун ширээт, Дугуй цагаан нь иргэдийн хамгийн ихээр алхдаг хэсэг юм. Тус газар нь “Энигма” ХХК-ийн мэдэлд байдаг. Гэвч “Энигма” компани нь тохижилтод анхаарал хандуулалгүй өнөөг хүртэл явж ирсэн тул холбогдох албаны хүмүүсийг анхааралдаа авч, шаардлагатай бол Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулахыг Хотын дарга үүрэг болголоо. Мөн “Компани болон БОАЖЯ-нд мэдэгдэл хүргүүл. Арга хэмжээ ав, шаардлагатай бол Засгийн газар, Улсын их хурлаар оруул” гэсэн юм.

Түүнчлэн Богд уулын Баруун ширээт рүү гар

ах замд тав, Зүүн ширээт рүү гарах замд зургаан амралтын цэг байгуулахаар төлөвлөжээ.

Дугуй цагаан буюу амралтын талбайг ч мөн тохижуулахаар төлөвлөсөн байна.

Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга,

“Явган замыг байгалийн материал ашиглаж хийнэ. Гэхдээ бүх газар зам тавихгүй. Халтиргаа, гулгаа үүсдэг гол хэсгүүдэд чулуу, модоор зам хийнэ. Горхи урсдаг учраас ус уух цэгүүд байгуулна. Нэгдсэн хогийн цэгийг доор байгуулна. Эс бөгөөс дээрээс хог буулгах хүндрэлтэй” гэсэн бол Хотын дарга “Тохижилтын ажлыг модоор болон байгалийн шийдлээр нь хий. Өнгө үзэмжтэй, эко байх ёстой. Төр, хувийн хэвшлийн хүрээнд өнгө үзэмж, чанартай орчны тохижилтыг хийхэд анхаараарай” хэмээлээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу