2020-03-27

Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн ч, хохирол учраагүй

gazar-hodlolt-gowialtai
Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн ч, хохирол учраагүй

Говь-Алтай аймгийн Бигэр сумын Мянгаа багийн Ногоон шанд гэдэг газар сумын төвөөс зүүн урд зүгт 22 км-т өнгөрсөн шөнө 03:25 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Ж.Лхаасүрэнгээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.

Мөн Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багийн Бөөн чулуут гэдэг газар сумын төвөөс зүүн урд зүгт өнгөрсөн шөнө 04:46 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн ч азаар хохирол учраагүй хэмээн мэдэгджээ.
Эргэн сануулахад, энэ сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багийн Хатавчийн-Ам гэдэг газар сумын төвөөс урд зүгт 29 км-т 18:31 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм.