Иргэд байнгын хаягтаа буцахад хязгаарлалт тогтоохгүй

592
lawlagaa-medeelliin-utas
Иргэд байнгын хаягтаа буцахад хязгаарлалт тогтоохгүй

 Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.  Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаараас иргэдийн түгээмэл асууж байгаа асуултад дараах хариултыг өгсөн байна. 

-Хот хооронд зорчиж болох уу?

-Улаанбаатар хотод орон нутгаас ирсэн иргэд PCR шинжилгээ өгч байнгын хаягтаа буцахад хязгаарлалт тогтоохгүй. Мөн хөдөө орон нутгаас Улаанбаатар хотын харъяат иргэд иргэний бичиг баримт, хаягийн бүртгэлийн дагуу байнгын оршин суух хаягтаа ирэхэд хязгаарлалт тогтоогоогүй болно.

~Иргэд байнгын хаягтаа буцахад хязгаарлалт тогтоохгүй~

Хөдөө орон нутаг руу хүндэтгэн үзэх шалтгаантай /эрүүл мэнд, албан томилолт, буяны ажил/ иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр /хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай бусад/ тээвэрлэгчдийг тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, ПСР шинжилгээний 72 цагийн хүчинтэй хариуг үндэслэн гаргах, халдварын тархалт бүртгэгдсэн газраас ПСР шинжилгээний хариутай, бусад бүс нутгаас асуумжаар халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж оруулна.

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд хэдэн цаг хүртэл ажиллаж болох вэ?

-Худалдаа, үйлчилгээний байгууллагууд 07:00-22:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулж болно. Улаанбаатар хот доторх хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний 23:00-06:00 цагийн хооронд /эмнэлгийн тусламж үйлчигээ, буяны үйлчилгээ, шөнийн нислэг, инженерийн байгууламж хот нийтийн аж ахуйн, ажил тусгай зориулалтын хэрэгслээс бусад/ бүрэн хязгаарлана.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу