Иргэний нисэхийн автомашинууд дайчилгаанд ажиллаж байна

514
irgenii-niseh-auto-mashin
Иргэний нисэхийн автомашинууд дайчилгаанд ажиллаж байна

Коронавируст халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж буй энэ цаг үед ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төвийн Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын алба/ГТҮШХА/-наас хоёр микроавтобус цар тахлын дайчилгаанд ажиллаж байна.

~Иргэний нисэхийн автомашинууд дайчилгаанд ажиллаж байна~

Коронавируст халдварын шинжилгээ эерэг гарсан тохиолдлуудад дүүрэг, дүүрэгт хуваарилагдан ажиллаж буй ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны багт үйлчлэх, халдвар авсан хүнд өвчтөн, өндөр настан, суурь өвчтэй хүмүүсийг эмнэлэг рүү зөөвөрлөх гээд эрсдэлийн голомтууд, цар тахлын халуун цэгүүдэд энэ сарын 3-ны өдрөөс ажиллаж эхлээд байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу