“Ковид-19”-ын тандалт, судалгааны тойм

679
covid-19
"Ковид-19"-ын тандалт, судалгааны тойм

1. АНУ-ын Сиракусын их сургуулийн эрдэмтэд сургуулийг дахин нээхтэй холбоотой дотоод орчны агаараар халдвар дамжихаас сэргийлэхийн тулд HEPA шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгчийг хэрэглэх нь илүү үр дүнтэй гэж зөвлөжээ.

2. БНХАУ-ын 2019 оны 12-р сарын 19-нөөс 3-р сарын 6-ыг хүртэл хурдны галт тэргээр зорчсон өгүүлэмжтэй 2,334 өвчтний ойрын хавьтал 72,093 /0–8 цаг зорчсон/ мэдээллийг үндэслэн тооцоолжээ. Галт тэргээр зорчигчдын дунд коронавирус дамжих эрсдэл өндөр боловч зорчих хугацаа болон суудлын байршил зэргээс шалтгаалан ялгаатай байна. Суудал хоорондын зайг ихэсгэх, зорчигчийн нягтралыг бууруулах, амны хаалт зүүх нь чухал гэжээ.

3. Швед, Германы эрдэмтэд 18 цагийн дотор коронавирусийн саармагжуулагч эсрэгбиеийг өндөр зэрэглэлийн био-аюулгүйн зэрэглэл шаардахгүйгээр тодорхойлох боломжтой тестийг бүтээжээ. Өмнө нь уг шинжилгээг хийхэд багадаа 2-3 өдөр шаардлагатай байжээ.

~”Ковид-19″-ын тандалт, судалгааны тойм~

4. Калифорнийн их сургуулийн судлаачид АНУ-ын мужуудад орлогын түвшнээс шалтгаалж хүн хоорондын зайг хэрхэн барьж байгаа талаар судалгаа хийжээ. Судалгааны дүнгээр амьдралын чадавх сайтай хүмүүс цар тахлын үед гадуур явах нь багасахаас гадна хоорондоо зайнаас харьцаж байжээ. Харин амьдралын чадавх султай хүмүүс гадуур их явж, хүн хоорондын зайг баримтлахгүй байгааг тогтоожээ.

5. АНУ-ын McGill-ийн их сургуулийн судалгаагаар цахим сүлжээгээр коронавирусийн талаарх мэдээлэл авдаг хүмүүс уламжлалт мэдээллийн хэрэгслээр мэдээлэл авдаг хүмүүстэй харьцуулахад худал ташаа зүйлийг илүү ихээр авдаг гэжээ. Түүнчлэн уламжлалт мэдээллийн хэрэгслээр мэдээлэл авдаг хүмүүс нийгмийн эрүүл мэндийн зөвлөмжүүдийг илүү сайн дагаж мөрддөг гэж дүгнэжээ.

6. АНУ-ын Айвогийн нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрдэмтэд амны хаалтыг бүх нийтээр 3 долоо хоногийн туршид зүүхэд халдварын тархалтын түвшинг 2%-иар бууруулж байгааг тогтоожээ. Өөрөөр хэлбэл 230,000-450,000 хүнийг халдвар авахаас сэргийлж чадсан гэжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу