“Ковид-19”-ын үед хоолны дэглэм барихыг ХОРИГЛОВ!

946
hoolnii-deglem-covid-19
"Ковид-19"-ын үед хоолны дэглэм барихыг ХОРИГЛОВ!

Сүүлийн үед охид, эмэгтэйчүүд жингээ хасах зорилгоор хоолны дэглэм барьдаг болсон. Тэгвэл олон улсын эрдэмтэд цар тахлын энэ үед дэглэмээсээ татгалзсан зөв гэж “Здоровое и спортивное питание” төвийн эмч Екатерина Бурляева зөвлөжээ.

Жингээ хасах гэсэн хүмүүс маш бага идэж, хагас өлсгөлөн дэглэм барьдаг, эсвэл нэг төрлийн хоол дагнан идэх дэглэм барьдаг бол бие организмын дархлааны систем тогтворгүй болох эрсдэлтэй учраас цар тахлын энэ үед дэглэм барихгүй байхыг тэр зөвлөжээ.

~”Ковид-19″-ын үед хоолны дэглэcм барихыг ХОРИГЛОВ!~

Дархлааны системээ дэмжихийн тулд аль болох илчлэгтэй, амин дэмээр баялаг олон төрлийн хоол хүнс хэрэглэх нь зүйтэй юм. Нэг төрлийн хоол дагнан хэрэглэх нь бие организмын хэвийн ажиллахад шаардлагатай зарим бодис дутахад хүргэдэг байна.

Хөл хорионы үед хөдөлгөөнийг хязгаарласан нь хөдөлгөөний дутагдалд хүргэх аюул байгааг мөн бодолцож, аль болох идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, хөдөлгөөний хязгаарлагдмал байдалд тохируулан хоолны илчлэгээ тохируулах хэрэгтэйг мэдээлжээ.

“Эрүүл явбал мянган лан” хэмээх үгийг энд санууулъя!

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу