Корпорэйтэд тусгаарлагдаж байсан иргэн цонхоор үсэрч, амиа алджээ

319
tusgaarlalt-amia-aldaw
Корпорэйтэд тусгаарлагдаж байсан иргэн цонхоор үсэрч, амиа алджээ

Корпорэйт зочид буудалд тусгаарлалтад байсан 39 настай иргэн өнгөрсөн шөнө 23 цагийн үед буудлын цонхоор үсэрч амь насаа алдсан хэрэг гарчээ.

Тус зочид буудалд чартер нислэгээр ирсэн иргэдийг тусгаарласан бөгөөд тухайн иргэн энэ сарын 12-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн байжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах төвийн дарга Б.Баатархүү,

Цагдаагийн байгууллагаас тусгаарлан ажиглах байрнуудын гадна орчны хамгаалалтыг зохион байгуулж байгаа. Бид нар гаднаас хүн нэвтрүүлэхгүй, дотроос хүн гаргахгүй байх ажлыг гүйцэтгэж байгаа. Нас барсан иргэний хувьд урьдчилсан үзлэгээр цонхоороо хөшиг буулгаж, буух гэсэн оролдого хийсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Энэ бол эцсийн дүгнэлт биш. Мөрдөн шалгах ажиллагаа хийгдэнэ” хэмээн хэллээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу