Малчин түмний хичээл зүтгэлээр шигшигдсэн “САЙНЦАГААН” омог батлагдлаа

691
saintsagaan-omog-mal
Малчин түмний хичээл зүтгэлээр шигшигдсэн "САЙНЦАГААН" омог батлагдлаа

Өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөлийн хурлаар байгаль цаг уурын шалгарал, малчин түмний хичээл зүтгэлээр шигшигдсэн “Сайнцагаан” нутгийн мах, ноос, өөхний хосолмол ашиг шимт хонийг омог болгон батлууллаа.

Тус хуралд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал, Сайнцагаан сумын удирдлага, малчид, судлаач, эрдэмтэн мэргэжилтнүүд оролцсон юм.

Шилмэл омог батлуулах ажлын хүрээнд олон удаагийн судалгаа, шинжилгээ хийж, хянан магадлагааны ажлаар Сайнцагаан сумын хөдөөгийн дөрвөн багийн 20,000 хонийг ангилалтад хамруулсан байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу