МИАТ: Агаарын хөлөгт ихэр хүүхэд мэндэлсэн нь дэлхийд АНХНЫ тохиолдол

887
Miat
Агаарын хөлөгт ихэр хүүхэд мэндэлсэн нь дэлхийд АНХНЫ тохиолдол

МИАТ ТӨХК агаарын хөлөгт мэндэлсэн ихэр охид болон ээжид нь компанийн нислэг үйлддэг бүх чиглэлд насан туршдаа үнэ төлбөргүй нисэх эрхийн бичиг гардууллаа.

МИАТ ТӨХК-ийн Боинг 767-300 агаарын хөлөгт буюу 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ7162 аяллын нислэгийн үеэр хоёр ихэр охид мэндэлсэн нь МИАТ компанийн түүхэнд тодоор бичигдэх баярт үйл явдал болсон билээ. Ихэр охид маань Хар тэнгис, Сочи хотын орчим 10100м-ийн өндөрт 18:30–18:45 минутад төрсөн юм.

~Агаарын хөлөгт ихэр хүүхэд мэндэлсэн нь дэлхийд АНХНЫ тохиолдол~

Эх, хүүхдүүдийн бие сайн, өнөөдөр /2020-08-13/ тусгаарлалтын хугацаа дуусаж ХӨСҮТ-ээс гарч байна. МИАТ ТӨХК агаарын хөлөгт мэндэлсэн ихэр охид болон ээжид нь компанийн нислэг үйлддэг бүх чиглэлд НАСАН ТУРШДАА үнэ төлбөргүй нисэх эрхийн бичиг гардууллаа.

Дашрамд агаарын хөлөгт ихэр охид мэндэлсэн явдал МИАТ компани төдийгүй дэлхий нийтэд анхны тохиолдол болж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу