“МИАТ” зорчигчдоо амны хаалт, бээлий тараав!

1129
Miat
"МИАТ" зорчигчдоо амны хаалт, бээлий тараав!

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК Олон улсын иргэний агаарын тээврийн холбооны гишүүн агаарын тээвэрлэгчийн хувьд агаарын хөлгүүддээ эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх багаж хэрэгсэл, эмийн сан, зайнаас халуун хэмжигч, даралт хэмжигч аппарат, гар ариутгагч, амны хаалт зэргийг байнга байршуулан нислэг үйлддэг журамтай.

Дэлхий нийтийг цочроосон коронавирусын халдвар хурдацтай тархаж байгаа энэ үед тус компани коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг агаарын хөлгүүддээ байршуулахаас гадна нийгмийн хариуцлагын хүрээнд зорчигч үйлчлүүлэгчдээ вирусийн халдвараас хамгаалах зорилгоор нэмэлтээр амны хаалт, бээлий тарааж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу