Монгол бахархлын өдрөөр “Монгол цэргийн музей” үзэсгэлэн дэлгэнэ

1651
tsergiin-muzei
Монгол бахархлын өдрөөр "Монгол цэргийн музей" үзэсгэлэн дэлгэнэ

11 дүгээр сарын 27 буюу Чингис хааны мэндэлсний ой, “Монгол бахархлын өдөр” -ийг Монголчууд бид бүх нийтээр амарч тэмдэглэдэг болсон билээ.

Тэгвэл энэ өдөр Монгол цэргийн музейгээс иргэд, хүүхэд, залууст Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 100 гаруй түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлсийг дэлгэсэн “Түүх өгүүлэхүй” үзэсгэлэнг үзэгчдийн хүртээл болгох гэж байгаа аж.

~Монгол бахархлын өдрөөр “Монгол цэргийн музей” үзэсгэлэн дэлгэнэ~

Үзэсгэлэнд Их Монгол Улсын үеэс Манжийн эрхшээлийн үе, Богд хаант Монгол Улс, Ардын хувьсгал, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, орчин цагийн Зэвсэгт хүчний үүсэл, хөгжлийг харуулсан цэргийн зэр зэвсэг, эдлэл хэрэгсэл, археологийн олдворууд, биет үзмэр, эд өлөг, цаасан суурьт архивын баримт материалууд зэрэг онц сонирхолтой үзмэрийг толилуулж буйгаараа онцлогтой аж.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу