Монгол Улсаа төлөөлж буй Элчин сайдуудтай Хотын дарга уулзав

682
hotiin-darga-amarsaikhan
Монгол Улсаа төлөөлж буй Элчин сайдуудтай Хотын дарга уулзав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Монгол Улсаас Гадаад Улс оронд суугаа Элчин сайдуудтай уулзлаа.

Уулзалтын эхэнд Хотын захирагч С.Амарсайхан Монгол улсаа гадаадад сурталчилан таниулах,хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал үүрэг гүйцэтгэдэг Монгол Төрийн Алтан аргамжаа гэгддэг Элчин сайдуудад Улаанбаатар хотын 380 жилийн ойн мэндийг хүргээд ажлын амжилт хүслээ.

Хотын захирагч С.Амарсайхан Улаанбаатар хотын өмнө шийдвэрлэх олон асуудал бий. Эдгээр асуудлыг шийдвэрлэх хөрөнгө мөнгөний боломж хязгаарлагдмал байдаг учраас бид гадна дотны хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллаж байна.

~Монгол Улсаа төлөөлж буй Элчин сайдуудтай Хотын дарга уулзав~

Эрхэм Элчин сайдууд та бүхэнтэй хамтарч, үр ашигтай ажиллах боломжийг эрэлхийлж байна. Ойрын таван жилийн хугацаанд нийслэлийн дэд бүтэц, хот байгуулалтын асуудлыг шинэ шатанд гаргахад ойролцоогоор 20 их наяд төгрөг шаардагдах тооцоо гарсан. Үүнээс хамгийн багадаа 10 хувийг гадны хөрөнгө оруулалтаар шийдэх боломжтой гэдгийг онцлоод Нийслэлд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг танилцууллаа.

Уулзалтын үеэр Япон,Унгар,Казахстан зэрэг улсад суугаа Элчин сайдууд Улаанбаатар хотын хог хаягдал,нийтийн тээвэр,оршуулгын газрыг цэцэрлэгжүүлэх зэрэг ажилд хамтран ажиллах боломж байгаа талаар санал солилцов. Хотын захирагч С.Амарсайхан бүх салбарт хамтран ажиллахад нээлттэй гэв. Улаанбаатар хот дэлхийн 42 хоттой хамтын ажиллагаатай ажилладаг юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу