1. Монгол эрэгтэй хүний өндөр, жин 
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас Монголын судлаачидтай 2006 онд хийсэн судалгаагаар Монгол эрэгтэйн дундаж өндөр 168 см, жин нь 67,7 кг байгаа аж.
Энэ нь дэлхийн улс орнуудаас сүүлээсээ 26 дугаарт жагсах үзүүлэлт юм. Монголтой ойр байдаг Өмнөд Солонгос эрчүүдийн дундаж өндөр 173.7 см байгаа бол Хятад эрчүүд 167 см байгаа юм байна.

Image result for male body weight

2. Монгол эрэгтэйн дүр төрх 
Их Британийн Глазгогийн их сургуулийн Сэтгэл судлалын тэнхим дэлхийн 41 орны иргэдийн дундаж төрхийг гаргасан судалгааг хийжээ. Тэгвэл уг судалгаагаар Монгол эрчүүдийн дүр төрх нь:
-Өтгөн хөмсөгтэй
-Онигор нүдтэй
-Шулуун хамартай
-Нимгэн уруултай гэж гаржээ.

Image result for mongolian male image

3. Монгол эрэгтэйн дундаж наслалт 
Үндэсний Статистикийн Хүрээлэнгийн гаргасан мэдээллээр Монгол эрчүүд улсын дунджаас бараг дөрвөн насаар богино насалдаг. Харин Монгол эмэгтэйчүүд улсын дунджаас урт насалдаг ажээ.
Монгол эрчүүдийн дундаж нас 2019 оны байдлаар 65.91 байна.

Image result for эрэгтэй хүний дундаж наслалт

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу