МУ-ын аварга С.Мөнхбат УОК-т 20 сая төгрөг хандивлалаа

829

Монгол Улсын аварга Сүхбаатарын Мөнхбат:

Дэлхий даяар коронавирустай тэмцэж байна. Энэхүү вирустай тэмцэж буй өөрийн Улсын онцгой комисст хандив өглөө. Би өөрөө Монгол Улсын 20 дахь аварга, тиймээс үүнийг бэлгэдэн 20 сая төгрөг хандивлалаа. Төрийн аварга гэдгийг нийгмийн хариуцлагатай том цол гэж боддог. Хүнд цаг үед бид нэгдэж чаддаг ард түмэн гэдгээ дэлхийд харуулж байгаад баяртай байна.

Манай төрийн тэргүүн өчигдөр БНХАУ-д айлчлаад ирсэн. Тэнд байгаа цус нэгт өвөрмонголчууд маань аав нь ирээд буцсан мэт маш их баярлаж байх шиг байсан. Тэр бүгдийг хараад сэтгэлийн дэм, хандив өргөх ёстой юм байна гэж бодсон. Төр засгийнхаа гаргаж байгаа шийдвэрийг даган биелүүлж, нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө байж аюулт өвчнөөс урьдчилан сэргийлье.

Дэлхий нийт төдийгүй манай улсын хэмжээнд ч коронавирусын эрсдлийн улмаас эмнэлэг, төрийн байгууллагын ажилчид цаг наргүй ажиллаж байгаа энэ цаг үед иргэд сайн дурын хандивын аяныг эхлүүлээд байна.

Монгол Улсын аварга Сүхбаатарын Мөнхбат Улсын Онцгой комисст 20 сая төгрөг хандивлан өнөөдөр гардуулж өглөө.

Мөн өнөө өглөө /02.28/ нийгмийн эрүүл мэндийн төлөө ажиллаж буй алба хаагчдын аюулгүй байдлыг хангах хувцас хэрэглэлд зориулж иргэн Д.Доржпүрэв хандив өргөсөн билээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу