МХЕГ-ын нээлттэй утсанд 1920 дуудлага ирснээс, 40.2 хувьд нь мэдээлэл өгчээ

642
neelttei-utas
МХЕГ-ын нээлттэй утсанд 1920 дуудлага ирснээс, 40.2 хувьд нь мэдээлэл өгчээ

МХЕГ-ын 1800-1286 дугаарын утсаар холбогдсон иргэд, аж ахуйн нэгжид мэдээлэл зөвлөгөө өгч, санал гомдол хүлээн авдаг бөгөөд энэ оны эхнээс 12.06 дуустал хугацаанд нийт 1920 дуудлага хүлээн авчээ.

~МХЕГ-ын нээлттэй утсанд 1920 дуудлага ирснээс, 40.2 хувьд нь зөвлөгөө, мэдээлэл өгчээ~

Нийт дуудлагын 40.2 хувьд нь зөвлөмж, зөвлөгөө өгсөн бол 6.8 хувь нь мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар холбогджээ.

Үлдсэн хэсгийг байгууллагын хаяг байршил, утасны дугаар болон санал, гомдол өгсөн дуудлага эзэлж байгаа бөгөөд дуудлагыг шуурхай хүлээн авч холбогдох газар, хэлтэст шилжүүлэн ажиллаж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу