МҮОХ: Н.Түвшинбаярын Олимпийн медаль нь халдашгүй ДАРХАН ӨВ юм

721
tuwshinbayr
Н.Түвшинбаярын Олимпийн алт, мөнгөн медаль нь халдашгүй ДАРХАН ӨВ
ОУОХ-ноос Н.Түвшинбаярын олимпийн медалийн асуудлаар МҮОХ-нд огт хандаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.
Тодруулбал, Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Найдангийн Түвшинбаярын Бээжин-2008 олимпийн наадмаас эх орныхоо түүхэнд хүртсэн анхны алтан медаль, Лондон-2012 наадмаас мөнгөн медалийн болзол хангаж, Монголын түүхэн дэх олимпийн анхны хос медальтнаар тодорсон гаргуун амжилтын эзэн.
~Н.Түвшинбаярын Олимпийн медаль халдашгүй ДАРХАН ӨВ~
Албан ёсны үнэт баталгаа олимпийн алт, мөнгөн медалийг ОУОХ-ноос хураах асуудлыг огт хөндөөгүй, цаашдаа ч огт хөндөхгүй халдашгүй дархан өв гэдгийг МҮОХ-оос мэдэгдлээ.
Олимпийн медалийг дараах тохиолдолд хураадаг, 
  • Допинг хэрэглэсэн нь батлагдсан,
  • Олимпийн медалийн тавцанд гарахаас татгалзсан,
  • Олимпийн медалийн нэр хүндийг гутаан, үзэгчдийн нүдэн дээр спортын дэвжээ, танхимыг санаатайгаар орхих,
  • Ёслолын үеэр Улс төрийн зорилгоор плакат өргөж, ухуулга уриа хашгирах зэрэг зохисгүй үйлдэлд бүр мөсөн хураадаг байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу