Мөрөөдлийн “МӨСӨН ӨРГӨӨ” ирэх зургадугаар сард нээгдэнэ

1611
moson-orgoo-01
Мөрөөдлийн "МӨСӨН ӨРГӨӨ" ирэх зургадугаар сард нээгдэнэ

“Мөсөн Өргөө” цогцолбор ирэх зургадугаар сард ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна.

Олон Улсын Олимпын хорооны стандартад нийцсэн тус ордон нь 105 метр урт, 35 метр өргөн, 7897 ам метр талбайтай ажээ.

Түүнчлэн нарны эрчим хүчээр дотор гэрэлтүүлгийн 70 орчим хувийг хангахаар тооцоолж, нарны шууд тусгал оруулахгүйгээр барилгын зургийг бүтээжээ.

Энэ нь сэргээгдэх эрчим хүч ашигладаг Монголын анхны спорт цогцолбор болох аж. Одоогоор барилгын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй явж байна.

Мөсөн өргөө нь нийтдээ 3500 хүний багтаамжтай юм байна.

 

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу